Манай танилцуулга веб хуудсанд
тавтай морилно уу.

Олон улсын дадлагажигч оюутан хөтөлбөр

Япон улсад ажиллаж, ур чадвараа дээшлүүлэн, мэдлэг чадвар олж авах, туршлага судлах.

Дэлгэрэнгүй

Үндсэн болон гэрээт ажилтан илгээх

Япон хэлний тодорхой мэдлэгтэй бол бид таныг үндсэн ажилтны ангилалд Япон компанитай гэрээ хийхэд тусална.

Дэлгэрэнгүй

Япон улсад суралцуулах

Япон улсын хэлний бэлтгэл, дунд болон ахлах сургууль, их дээд сургууль, мэргэжлийн сургуулиудад суралцуулна.

Дэлгэрэнгүй

Япон хэлний сургалт

Япон улсад суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлагаар ажиллах иргэдэд зориулж япон хэлний мэдлэг олгож байна.

Дэлгэрэнгүй

Аялал жуулчлал

Монгол орны байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газруудаар аялж мартагдашгүй дурсамж үлдээгээрэй.

Дэлгэрэнгүй

Зөвлөх үйлчилгээ, мэдээлэл технологи

Монгол улсад бизнес эрхлэхэд бодитоор тулгарах асуудлууд хийгээд тухай бүрт тохирсон шийдэл, технологийн дэмжлэг.

Дэлгэрэнгүй
2018 онд үүсгэн байгуулагдснаасаа хойш Монгол дахь Их дээд сургуулийн 100 гаруй оюутныг Япон улс дахь аж ахуйн нэгжүүдэд суралцаж буй мэргэжлийнх нь дагуу үйлдвэрлэлийн дадлагад хамруулж байна. Түүнчлэн Япон хэлний сургууль, Япон улсад үндсэн ажилтнаар явах зэрэг үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна.
Монгол дахь хамтрагч сургуулиуд:
МҮИС, Идэр их сургууль, Хангай дээд сургууль - олон улсын дадлагажигч оюутан хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудыг сургаж эхлэв.
Япон Улс дахь хамтрагч байгууллагууд:
“WBP” Co.ltd, “World wings”Co.ltd,“Earth” Language Institute,“Seigan” Language Institute, Shoen Киодо ур чадварын дадлагажигч илгээгч байгууллага, Япон улс дахь бусад аж ахуйн нэгжүүд.
Бид Япон улсад сурч, боловсрох, ажиллах хамгийн тааламжтай нөхцлийг бүрдүүлэхийн тулд хичээн ажиллаж байна.

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Ж. БОЛОРМАА
ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР

Манай компанийн веб хуудсанд зочилж буй эрхэм Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа эхэлж хүмүүст Япон улсад сурч амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж, сурч амьдарч байх хугацаанд нь байнгын холбоотой байж тулгамдсан асуудал гарсан үед туслах, дэмжлэг үзүүлэхийг бид эрмэлздэг.

Бид мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажилд хувь нэмрээ оруулж япон улсыг зорин аялах, суралцах, ажиллах, мэргэжил дээшлүүлэхэд зуучлах салбарт хамгийн сайн гүүр нь болохын төлөө үйл ажиллагаагаа цаг ямагт сайжруулан ажиллана.

Хамт олон

Манай хамт олон манай бахархал.

Б. АЛТАЙ
ЯПОН ХЭЛНИЙ БАГШ
Г. БОЛД
ЯПОН ХЭЛНИЙ ОРЧУУЛАГЧ
ТАНАКА КИХО
ЯПОН ХЭЛНИЙ БАГШ
Б. БАЙГАЛМАА
НЯГТЛАН, НАРИЙН БИЧИГ

Сургалт

Сайхан ирээдүйн төлөө хичээх хэрэгтэй.

Анхан шат

N5, 100 канжи, 800 үг

▪ Анхан шатны япон хэлийг тодорхой хэмжээнд ойлгодог болох.
▪ Хирагана, катакана үсэг, өдөр тутам хэрэглэдэг үг хэллэг, канжи үсгээр бичсэн хялбар, богино хэмжээтэй, өдөр тутмын энгийн сэдэвтэй бичвэрийг уншиж ойлгодог болох.
▪ Анги танхим болон өдөр тутмын ойр зуурын яриаг сонсоод өөрт хэрэгтэй мэдээллийг авч чаддаг болох.

Дунд шат

N3, N4, 500 канжи, 3000 үг

▪ Өдөр тутмын хэрэглээний япон хэлийг тодорхой түвшинд ойлгох чадвартай болох.
▪ Энгийн сэдэв бүхий бичвэр зэргийг уншин, ойлгодог болох.
▪ Өдөр тутмын сэдвээр ярилцаж буй яриаг сонсоод агуулга, утга санаа, хоорондын уялдаа холбоо зэргийг ерөнхийд нь ойлгодог болох

Ахисан шат

N1, N2, 1500 канжи, 8000 үг

▪ Өргөн хүрээнд хэрэглэдэг япон хэлийг бүрэн ойлгох чадвартай болох.
▪ Сонины өгүүлэл, санал шүүмжийг уншин, өгүүлбэрийн бүтэц, агуулгын дотоод логикийг бүрэн ойлгодог болох.
▪ Яриа, мэдээ, лекцийг сонсоод, агуулга, хоорондын уялдаа холбоо, онцлог зэргийг ойлгон, гол санааг нэгтгэн дүгнэх чадвартай болох.

Японд улсад сурах

Япон улсад сайн сургуульд суралцахыг хүсдэг ч хаанаас эхлэхээ, хэнээс зөвлөгөө авахаа мэдэхгүй байгаа залуус анхаарлаа хандуулаарай.

Дэлгэрэнгүй

Оюутнуудын сэтгэгдэл

Олон улсын дадлагажигч оюутан хөтөлбөрт хамрагдсан Хангай дээд сургуулийн подкаст яриаг та бүхэнд хүргэж байна.

Японд улсад ажиллах

Япон Улсад ажиллаж, ур чадвараа дээшлүүлэн, олсон мэдлэг чадвараараа хувийн амьдралаа дээшлүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй

Хамтрагч байгууллагууд

Япон хамртагч

Монгол хамтрагч

Асуулт, хариулт

Бид танд хэрэгтэй мэдээлэлд түргэн шуурхай хариу өгөх болно.

Click me

Бие даан Япон хэл сурч байсан юм. Түвшингээ тогтоолгоод түвшиндээ таарсан сургалт авч болох болов уу?

Мэдээж боломжтой. Чадвартай хамт олон таны Япон хэлний түвшинг тодорхойлж, тохирох ангид хувиарлах болно

Click me

Хичээлийн цагтай таарахгүй тохиолдолд яах вэ?

Аль болох тааруулж хичээллэхийг эрмэлзэнэ. Юуны түрүүнд бидэнтэй холбоо барьж лавлана уу.

Click me

Төлбөрөө хувааж төлж болох болов уу?

2 хүртэл хувааж төлж болно. Юуны түрүүнд бидэнтэй холбоо барьж лавлана уу.

Click me

Онлайнаар ганцаарчилж заах болов уу?

Үгүй.

Click me

Япон хэлний JLPT-д зориулсан эрчимжүүлсэн анги байгаа юу?

Сурагчдын тооноос хамаарч эрчимжүүлсэн ангидаа элсэлт авч байгаа. Бидэнтэй холбогдож лавлана уу.